Шүлхийн голомтоос 2 тонн мах хулгайгаар оруулж ирэхийг завджээ

imagesСүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа. Гэтэл тус аймгийн Дарьганга сумын  4-р багийн иргэн М гарал үүслийн гэрчилгээгүй 27 бярууны хоёр тонн махыг Улаанбаатар хотруу оруулахаар завджээ. Түүнийг “Бонго” маркийн автомашинд малын мах ачин, нийслэлрүү явж байхад нь  Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх постод саатуулсан байна. Одоогоор хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа аж.  Улмаар малын гоц халдварт өвчин гарсан газраас нууцаар мах тээвэрлэсэн тус “Бонго” машиныг нь хурааж, махыг шилжүүлээд эрүүл бол улсын орлого болгох, өвчтэй бол устгахаар шийдвэрлэсэн байна.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …