Иргэд 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна

indexУлсын хэмжээнд 2013 оноос өмнөх дөрвөн жилд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу 154.7 мянган иргэн 56.9 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг 2012 онд тус үзүүлэлт өмнөх оныхоос 12 хувиар нэмэгдэж 48.8 мянгад хүрснээс харж болохоор байна.Энэ жилийн хувьд орон сууцны ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо урьд жилүүдийнхээс нэмэгдэх төлөвтэй байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Харин 2012 оны тухайд нийт татварын хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн 53 хувь нь буюу 26 мянган иргэн анх удаагаа орон сууц худалдан авч, 20.2 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж байжээ. Тодруулбал, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1-ийн 12-т “хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөгийг татварын хөнгөлтөөр буцаан олгоно” гэж заасан байдаг аж.

Үүнээс гадна 22.5 мянган иргэн 3.3 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг хүүхдийн сургалтын төлбөрөөсөө буцаан авч, татварын хөнгөлөлтөд хамрагджээ. Харин суралцаж байх хугацаандаа төлбөрөө төлсөн иргэдийн татварын хөнгөлөлтөд хамрагдах хүрээ буурч 2012 онд 85 иргэн нийт найман сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Түүнчлэн Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд 1.5 тэрбум төгрөгөөс дээшгүй орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох зохицуулалт бий. Хэрэв үүнийг 2012 оны гүйцэтгэлээр үндэслэн тооцвол 40.2 мянган жижиг, дунд аж ахуйн нэгж нийт 24.8 тэрбум төгрөгийн татварыг буцаан авахаар байгаа ажээ.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …