“ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжиг дахин тайзнаа

kӨнгөрөгч  оны шинэ уран бүтээл “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгээ 2014 оны 2 сарын 16,17-ны 11:00, 13:00 цагуудад ҮДБЭЧуулгын тайзнаа тоглоно.

 “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг нь “Цуутын цагаагч гүү” ардын  үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх сайхан уран бүтээл болсон билээ.

Ардын уламжлалт үлгэрээр дамжуулан хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх, ёс заншлаа дээдлэх, эцэг эхийгээ хүндлэх, байгаль дэлхий, ан амьтанаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд нэмэр болох өргөн их ач холбогдолтой хүүхдийн уран бүтээл билээ.

“Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн  цомнолыг МЭШагналт зохиолч Г.Батаа бичиж, хөгжмийн зохиолчоор Р.Бат-Эрднэ, ерөнхий найруулагчаар ҮДБЭЧуулгын найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжигчид, дуучид гээд 150 гаруй уран бүтээлчид бүтээн туурвиж, оролцон тоглож байна.

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …