“Сочи-2014” шорт-трекийн аваргаар Шарль Амлен шалгарлаа

index“Сочи-2014” шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдааны алтан медалийн эзнээр Канадын алдарт тамирчин Шарль Амлен шалгарч өвлийн олимпоос гурав дахь удаагаа алтан медаль хүртлээ. Тэрээр 2:14.985 гэсэн цагт замаа туулсан байна.

Мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин Тианю Хан 2:15.055 минутаар хүртсэн бол хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Виктор Ан 2:15.062 цагт замаа туулснаар хүртэв. Оросын агуу тамирчдын нэг Виктор Ан  нь дэлхийн аваргын 11 алт, 9 мөнгө, 3 хүрлийн эзэн болж байжээ.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …