“Баруун ноён уул” ордоос нүүрс экспортлох бэлтгэл ажилдаа оржээ

imagesАвстралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговь аймагт оршдог “Баруун ноён уул” ордоос нүүрс экспортолж эхлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.

“Guildford Coal” компанийхан БНХАУ-ын хил Сэхэ боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэх компанид эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж буй бөгөөд зөвшөөрөл огомогц тээвэрлэлтийн ажлаа эхлэх гэнэ. Тус компани нь өнгөрсөн оны 12-р сард “Баруун ноён уул” ордоос Сэхэ боомт хүртэл 98 км урттай хүнд даацын авто зам барьж дуусгасан юм.

Дашрамд дурьдахад тус орд нь Нарийнсухайтаас зүүн зүгт 50 км-т оршдог ба тэндээс ил уурхайн аргаар жилд гурван сая тонн хүртэлх нүүрс олборлох боломжтой аж.

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …