Целлюлиттэй тэмцэх бүтээгдэхүүнүүд

popaЦеллюлит хэзээ ч сайхан харагдаж байгаагүй. Зөвхөн гүйлтийн зам, фитнесс дангаараа тус болохгүй. Хамгийн чухал зүйл бол хооллолт юм.

Та яг одоо хооллолтын хэв маягаа өөрчилж болно шүү. За ингээд целлюлиттэй тэмцэгч бүтээгдэхүүнүүд бол:
УС
Усны тухай хэзээ ч мартаж болохгүй. Өөрийн биеийн усны балансыг тэнцвэржүүлэхийн тулд өдөрт хамгийн багадаа 2л ус уух ёстой.
ШИНЭ НОГООНЫ САЛАТ
Өглөөний хоолонд салат яагаад байж болохгүй гэж? Мэдээж өвөл үүнийг баримтлах хэцүү. Гэхдээ танд өвөл зунгүй идэх боломж бий бол ногоо нь шинэ болон витаминлаг байх нь чухал.
ХООЛЛОЛТ ХООРОНДЫН ХУГАЦААГ БАГАСГАХ
Хэрвээ та өглөөний цайгаа хангалттай ууж гарчихаад орой дахин хооллодог бол буруу. Ингэж хооллодог хүнд целлюлит их байдаг. Үүний оронд аль болох бага хугацааны зайтай хооллож байх хэрэгтэй. Гэхдээ орой 6-аас хойш хоол идэхгүй.
ШИНЭ ЖИМС
Жимсэнд маш их хэмжээний витамин болон шүүс байдаг нь давуу тал билээ. Өглөөний хоолноос өмнө эсвэл дараа 1ш жимс идэж байх зуршил өөртөө бий болго.
ИЛҮҮ ИХ КАЛИЙ
Целлюлитээс салахын тулд калий их хэмжээгээр агуулсан хүнс хэрэглэ. Жишээ нь: гадил, жүрж, лууван.
НОГООН ЦАЙ
Өөрийн уудаг хар цай эсвэл кофег ногоон цайгаар солиорой. Ногоон цай нь төмөр, магни, кальциар баялаг.
БАГА ДАВС, БАГА ЭЛСЭН ЧИХЭР
Давс элсэн чихрийг их хэмжээгээр хэрэглэхэд биед асар муу. Тиймээс аль болох бага хэрэглэж заншаарай.
УУРАГНЫ ТУХАЙ МАРТААГҮЙ БИЗ?
Сайхан биетэй байхыг хүсэж буй эмэгтэйчүүдэд хамгийн чухал суурь бол уураг байдаг. Уураг нь сүү, сүүн бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнд түлхүү агуулагддаг.
Дээр дурдсан бүтээгдэхүүнүүд целлюлитийн эсрэг зогсож чадна. Бүх зүйл таниас шалтгаална. Туранхай тарган, целлюлиттай целлюлитгүй байх асуудал таны гарт байна.
index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …