Ховд аймгийн “Цагаан-Уул” наадмыг сэтгүүлчид өнгөллөө

020202Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн аймаг бүрт зохион байгуулж шилдгээр тодорсон 3 найрагч улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох юм байна.

Орон нутаг дахь салбар холбоод дээр өрсөлдөөн аль хэдийн эхэлж аймгуудын шилдэг залуу найрагч нар тодорсоор байгаа юм. Энэ 2-р сарын 8-ны өдөр Ховд аймаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмаа зохион байгуулж шилдэг залуу яруу найрагчдаа тодруулсан байна. Наадамд 16-39 хүртэлх насны залуучууд оролцсон бөгөөд 40 гаруй бүтээл ирсэнээс 17 залуу яруу найрагчийн бүтээлийг 1-р шатанд шалгаруулж, 2-р шатанд 10 бүтээл, 3-р шатанд 5 залуу яруу найрагчийн бүтээл шалгарсан байна. Ингээд Улаанбаатарт зохион байгуулагдах улсын хэмжээний “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн төлөө 5 залуу яруу найрагч өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Б.Лхагва-Очир “Цаст” телевизийн захирал, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/, 2-р байрт П.Гантөмөр мэргэжлийн хяналтын газрын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч, сэтгүүлч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/, 3-р байрт Г.Одонтуяа ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, залуу яруу найрагч /Өргөмжлөл, улсын хэмжээнд зохион байгуулагдах “Цагаан-Уул” наадамд оролцох эрхийн бичиг, мөнгөн шагнал/ нар шилдгээр тодорсон байна.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …