Төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдсэн ч ам.доллар 1748-ыг давчихлаа

 логоАм.долларын ханш 1748-ыг даваад явчихлаа

Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг амьсгаа даран хүлээхээс өөр арга алгаМонголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баа­сан  гарагт хуралдаж эхэл­­­сэн. Уг зөвлөлөөс тодор­хой саналыг  гурван  шатны хэ­лэл­­цүүлгийн  дараа  эцэс­лэн шийд­дэг  журам­тай.   Энэ  удаа­гийн  хурал­даа­наар   эдийн засгийн нөх­цөл байдалтай уялдан мөн­гөний бодлогод оруулах өөрчлөлтийн сана­лыг хэ­лэлцэнэ.

Мон­гол  төрийн  мөнгөний бодло­готой холбоотой бүхий л шийдвэрийг тус зөвлөл гар­гадаг. Энэ ч утгаараа 2014 оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийг хан­гах анхны нүүдлээ хийлээ гэж ойлгож болно. Мөнгөний бодлогод суу­даг  томоохон зорилтын нэг нь валютын  ханшийг тогтвортой байлгахад чиг­­лэдэг.  Өн­гөр­­сөн онд  ам.дол­ларын төг­­рөгтэй харилцах ханш  тогтмол өссөөр ир­сэн ч Төв банкны хувьд бодлогын хүүг чангаруулах арга хэмжээ аваагүй. Ийм арга хэмжээ авсан нөхцөлд арилжааны банкны хүү өндөрсч, эргээд бодит секторыг дэмжих бодлого хумигдах учраас зөөлөн бодлого барьж ажил­ласан.Харин  энэ жил зөөлөн бод­лого үргэлжлэх үү үгүй юу гэдэг нь мөнгөний бодлогын зөвлөлийн шийд­вэрээс тодорхой болно. Валютын урсгал ямар замаар хаашаа урсах вэ гэдгийг тэд л тодорхойлдог. Энэ ч утгаараа монголчууд мөн­гөний бодлогын зөвлө­лийн шийдвэрийг амьсгаа даран хүлээхээс өөр аргагүй.Төв банк гадаад валютын зах дээр интервенци хийх замаар валютын эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлж ханшийг өөрчлөх болон валютын ханшийн хэл­бэлзлийг бууруулах замаар валютын ханшийг зорилтот түвшинд барихаар оролдож байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй байна.

Тодруулбал Монголбанкнаас долоо хо­ног бүрийн мягмар, пүрэв гарагуудад гадаад валютын дуудлага худалдаа хийж ам.доллар, юань ний­лүүлдэг. Гэсэн ч зах зээл дээрх ам.долларын эрэлт өндөр бай­саар ханш нь ч байнгын өсөлттэй байна. Энэхүү бодлогын хэл­бэрийг сонгон ажиллаж буй орнуудын туршлагаас харахад валютын ханшийг илүү хатуу барьсан орнуудын инфляцийн түвшин бага байдаг ч эдийн засгийн өсөлт нь ханшийн уян хатан бодлоготой орнуудаас доогуур байдаг байна.

Үүнээс гадна төв банкууд нь хараат бус бие даасан байдлаа алдах, долларжилт эрс нэмэгдэх, ханшийг тогтвортой байлгах зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. Тэгэхээр цаашдаа ва­лютын ханш уян хатан тогтоно, гэхдээ ханш инф­ляцид нөлөөлөхөөргүй төв­шинд байх ёстой гэсэн зарч­мын өөрчлөлтийг 2014 оны мөнгөний бодлогод суулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл ва­лютын ханшийн эрсдлээс хамгаа­лах механизм бий болго гэсэн даалгаврыг УИХ-аас Мон­гол­банкинд өгсөн. Валютын ханш нь нийт эдийн засагт ирэх инфляцийн дарамтыг нэмэгдүүлж бай­­гаа энэ үед валютын хан­шийг бууруулах арга зам сүвэгчлэхгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэдгийг өнгөрсөн жил зах зухаас нь мэдэрсэн. Тэгээд ч ханш дахиад өсөх эрсдэл байна.

Тиймээс Монголбанкны мөнгөний бодлогод зааж өгсөн зах зээлийн механизмыг нэ­мэгдүүлэхээс гадна эдийн засагт хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх, мөнгөний урсгалаа яаж зохицуулах, эдийн засгийн идэвхжлийг хангаж ажиллах талаар хэн юу хийв гэдэг нь Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрээс харагдах биз ээ. Учир нь Эдийн засгийн байнгын хороон дээр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Гарамгайбаатар, Даш.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Зол­жаргал, Сангийн сайд Ч.Улаан, Санхүүгийн зохи­­цуулах хорооны дарга Д.Баяр­сайхан, Эдийн засгийн хөгж­лийн сайд Н. Батбаяр нараас бүрдсэн ажлын хэсгийг бай­гуулсан. Энэ ажлын хэсгийн гол зорилго нь валютын ханшийг тогтворжуулах, буу­руулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг хангах чиглэлээр юу хийх вэ гэдгээ тодорхойлох талаар мэдэгдэж байсан юм. Чухам тэд одоо л тодорхой зүйл хийхгүй бол ноён долларын ханш дээр дээр үсэрсээр 1748 дээгүүр даваад явчихлаа.

Төгрөгийн ханш чангарах нөхцөл бүрдсэн л юмсан

Зах зээлийн үл үзэгдэгч гарын зохицуулалтаар бол ам.дол­­лар, юанийн ханш уруу­даж, төгрөгийн ханш чан­­га­­рах ёстой. Учир нь мон­гол­­­­чууд цагаан сараа тэм­дэг­лэн өнгөрүүлэхдээ шаард­лага­тай бараа бү­тээгдэхүүнээ  хан­галттай им­портлоод ав­чих­­­­­­­­­даг.

Энэ нь нэг талаасаа валю­­тын эрэлт буурна гэсэн үг. Гэвч бодит байдал дээр эсрэ­­гээ­­­рээ байна. Өнгөрсөн до­­лоо хоногт ам.долларын төгрөг­­­тэй харьцах ханш нь 1722-1730 төгрөг болж өссөн. Харин өчигдөр Монголбанкны ханшаар 1736.65 төгрөг болоод, арилжааны банкууд, “Найман шарга” зах дээр 1746-1748 төгрөг болон өсчихөж.  Валютын ханш навс унах өөр нэг шалтгаан нь алтны худалдааны ил тод байдлын хууль.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өнгөрсөн сарын 24-нд мэдээлэл хийхдээ “УИХ Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй хууль баталлаа. Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль гэж ойлгож болно. Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээ 0 хувь болж байна” гэдгийг хэлсэн.

Харин уг хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат “Монголбанкинд тушааж буй алтанд ногдох татварыг ийнхүү 75 хувиар бууруулж байгаа нь хууль хэрэгжиж эхэлсний маргаашнаас валютын ханшид нөлөөлнө” хэмээн ярьж байсан. Гэвч хууль нь хэрэгжээд хагас сар болж байгаа ч дээрх эрх­мүүдийн ярьж байсанчлан сайхан зүйл харагдахгүй л байна даа.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …