Тахарын ерөнхий газрын тэргүүн дэд даргаар Д.Батсайханыг томилжээ

indexГэрч хохирогчийг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан сэжигтэн, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэгтэй Тахарын ерөнхий газрын дарга нарын томилгоо үргэлжилж байна.

Тус газрын даргаар ЦЕГ-ын Төв архивын газрын дарга, дэд хурандаа Ц.Азбаярыг томилсон бол Тамгын газрын даргаар Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ганболдыг томилоод байсан юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт Тахарын ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ.

Хуульд зааснаар тус газар нь гурван дэд даргатай байх бөгөөд тус бүр нь хууль сахиулах байгууллагад 10 буюу түүнээс дээш жил ажилласан байх шаардлагатай аж. Энэхүү шаардлагыг хангасан хурандаа Д.Батсайханыг тэргүүн дэд даргаар, доктор Б.Батзоригийг дэд даргаар томилсон байна. Харин гурав дахь дэд даргаар хэнийг томилох нь одоогоор тодорхойгүй байна. Хурандаа Д.Батсайхан энэ албанд томилогдохоосоо өмнө Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар 2012 оны тавдугаар сараас ажиллаж эхэлжээ. Үүнээс өмнө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийг удирдаж байв. Харин Б.Батзоригийн хувьд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссараар ажиллаж байгаад дээрх албанд очжээ. Үүнээс өмнө АТГ-т Судалгаа шинжилгээний албаны дарга, Цагдаагийн академид багш, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, УМБГ-т мөрдөн байцаагч зэргээр хуулийн салбарт 20 жил ажиллаж буй юм байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …