Чөлөөтийнхөн “Алтан гранпри”-д багаараа II байр эзэлжээ

indexФИЛА буюу дэлхийн чөлөөт бөхийн холбооны аварга шалгаруулах “Алтан гранпри” тэмцээн Францын нийслэл Парис хотноо “Роберт Шарпантье” Спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Дэлхийн 20 гаруй орны тамирчид оролцсон уг тэмцээнээс Монголын баг гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа хоёрдугаар байр эзэлжээ. Тодруулбал, тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль аваад байсан бол сүүлчийн өдөр 61 кг -д Э.Ням-Очир алтан медаль хүртсэн юм. Тэрээр эхний тойрогт хийлж, улмаар Францийн бөх Р.Николийг 10:0, дараа нь Болгарын В.Дубовыг 4:4, эцэст нь Польшийн К.Вьенковскийг 4:2-оор ялснаар алтан медалиар энгэрээ мялаав.  74 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат эхлээд хийлж, хоёрдугаар тойрогт Италийн А.Сорвеллог 10:0, Польшийн К.Врзовскийг 8:7-гоор ялснаар тэмцээний дэд аварга болж, аваргын төлөөх барилдаанд АНУ-ын Н.Мараблед 2:6-гаар дийлджээ.

index

Санал болгох мэдээ

Монголын шайбтай хоккейн баг III дивизоны ДАШТ-нд өрсөлдөнө

Мексик улсын Мехико хотод шайбтай хоккейн III дивизоны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас …