Адуунчулууны уурхайн нүүрсээс шатдаг хий, шингэрүүлсэн түлш гаргаж авна

indexДорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуунчулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг аж. Уурхай, станц  хоёрын хооронд найман км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Нүүрсний уурхай, ДЦС харилцан бие биенэсээ хамааралтай байснаар Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хангаж ирсэн байна.

Адуунчулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог бөгөөд түүний бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС–д нийлүүлдэг ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг  нь Адуунчулууны уурхайн нүүрсэнд тохируулж сонгохыг уурхайн удирдлага Эрчим хүчний сайд М.Сономпилээс хүссэн байна.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …