“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы нээлт болно

haldvart-uchin-sudlalХавдрын судлалын үндэсний төвөөс анх 2011 онд “Хавдрын эсрэг үндэсний аян”-г орон даяар зохион байгуулах болсон юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг аян-2014”-ийн нээлт өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд болох юм байна.  Энэхүү нээлтэд Эрүүл мэндийн яамны удирдлагууд болон Хавдар судлалын үндэсний төвийнхөн , бусад албаны хүмүүс оролцох ажээ. 2011-2013 онд “Хавдрын эсрэг үндэсний аян” хавдар өвчинд өртөж болох эрсдэлтэй 50,000 гаруй хүний ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж хавдар илэрсэн хүмүүсийн өвчний оношийг ХСҮТ-д баталгаажуулж хавдрын мэс засал, туяа, хими эмчилгээ болон хавсарсан эмчилгээнд хамруулжээ.

Санал болгох мэдээ

Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахаар болжээ

Засгийн газрын хуралдаанаар (2026.02.11) Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг …