Хуульчид 11:40 цагт улс даяар нэгэн зэрэг тангараг өргөнө

imagesМонголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хуульчийн тангараг өргөх ёслолыг өнөөдөр буюу Монгол Улсын Үндсэн хуулийг улс даяар дагаж мөрдсөн өдрөөр зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах газар, хугацааг дараах байдлаар товлосон байна.

Тодруулбал, Улаанбаатар хот, аймаг орон нутгуудад нэгэн зэрэг тангараг өргөх ёслол болох бөгөөд нийслэлийнх нь Төрийн ордны Их танхимд, тангараг өргөх бол орон нутгийнхан нь сум дундын шүүхийн байрнуудад 11:40-12:40 цагийн хооронд болох аж.

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …