Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ

21942_34723Хууль бусаар 450 ширхэг загас агнажээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэгдсэн удирдамжаар Жаргалант сумын нутаг дэвсгэрт иргэдийн хууль бусаар ан амьтан агнах, барих, мод бэлтгэх тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль бусаар худалдах, худалдан авах үйл ажиллагаанд 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хяналт шалгалт хийхэд Буянт сумын Нарийн гол багийн иргэн Н.Соёлбат нь Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын Халх бухат хэмээх газраас хууль бусаар загас барьж 55-39 ХОА дугаартай портер маркийн авто машинаар тээвэрлэж явсныг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид илрүүллээ.

Иргэн Н.Соёлбат нь Хар-ус нуурын улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар загас их хэмжээгээр барьсан нь Монгол улсын “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай”  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дахь заалтыг зөрчсөн бөгөөд хууль бусаар агнасан 450 ширхэг Алтайн сугас загасыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3 дахь заалтыг үндэслэн хурааж зөрчил гаргагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ ногдууллаа.

Хураагдсан загасыг Монгол улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор баталсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах” журмыг үндэслэн Жаргалант сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд шилжүүлээд байна.

Ховд аймагт “НИЙТЭЭРЭЭ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” аян зохион байгуулагдлаа

МХЕГ-ын удирдамжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангуулах, Шинэ жил, Цагаан сарын баяр ёслолын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой эрсдэл гарахаас худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйгээр ханган заавар зөвлөмж өгөх зорилгоор хяналт шалгалтыг явууллаа. Хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Татварын хэлтэсийн албан хаагч мэргэжилтэн нар хамтран баар, зоогийн газар, худалдааны газруудаар 2013 оны 12 сарын 15-наас 12 сарын 31-ний хооронд болон 2014 оны 01 сарын 14-нээс 01 сарын 31-ны өдрийг хүртэл 2 үе шаттайгаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.

Аяны хүрээнд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, худалдаалах технологийн горим, чанар аюулгүй байдлын шаардлага хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан тарааж, хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүнийг сайтар нягтлан харж авах, авсан хүнсний бүтээгдэхүүнээ гэрийн нөхцөлд зөв хадгалах, зохистой хэрэглээндээ анхаарах талаар сэрэмжлүүлгийг тарааж, орон нутгийн  хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэлээ. Иргэдээс өргөдөл гомдол авах шууд утас ажиллуулан, хяналт шалгалтын явцад хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээн ажиллав. Аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Жаргалант сум, Эко телевизтэй хамтран хүнсний бөөний төв, баар зоогийн газруудад хяналт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан нийт 530076 төгрөгний хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураах акт үйлдэн Жаргалант сумын устгалын комисст шилжүүллээ.

Мөн гурван иргэнд 120000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд орон нутгийн телевиз, сонингоор дамжуулан мэдээ, ярилцлага, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг ард иргэдэд хүргэж, хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэж буй 42 аж ахуйн нэгж, иргэдэд зөвлөмж, хүнсний бөөний төвүүдээр үйлчлүүлж буй 60 иргэнд сэрэмжлүүлэг тарааж, 3 бялууны үйлдвэр, 2 хиамны цехэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж, 5 бууз, баншны цех, 5 ул боов үйлдвэрлэж буй гурилан бүтээгдэхүүний цех нийт 12 хүнсний үйлдвэр, цехүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлж ажилласан байна.

Үүнээс гадна нээлттэй утас ажиллуулан, өргөдөл гомдлын дагуу түргэн шуурхай газар дээр нь очиж хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн гомдол гаргасан иргэдэд хариуг хүргүүлэн ажиллав. Хадгалалтын хугацаа дууссан 33 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан /Ган уянга нөхөрлөл, Гүрт богд ХХК, Ачлал өндөр хөхий ХХК, иргэн Б.Цэрэнхорлоо, Батцэнгэл/, Савласан хүнсний бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцсэн хаяг шошгогүйгээр худалдаанд гаргадаг /Хүнсний бөөний худалдааны төвүүд/, Ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, бууз, банш, хиам зэрэг бүтээгдэхүүнийг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлтгүйгээр худалдан борлуулж байсан /Дарцагтын булаг ХХК, Хүнсний бөөний худалдааны төвүүд/, “Бугаан гол”, “Хан орд” ХХК-ний гадна талбайд худалдан борлуулж байсан 5 машин дээр ил задгай худалдаж байсан мах, сүү, цагаан идээ худалдаж байсан зэрэг дутагдлыг газар дээр нь арилгуулж, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан, шинжилгээнд хамруулж, дүгнэлтгүйгээр худалдаанд гаргаж байсан бүтээгдэхүүнээс дээж авч дүгнэлт гарган баталгаажуулан ажилласан бөгөөд ил задгай машины тэвшин дээр худалдаж байсан махыг битүү захад оруулж, гадны тоос шорооноос хамгаалж гялгар цаасаар хучуулж, өдөр бүр худалдааны төвд олгож байгаа Мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ олголтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж, зөвлөн туслах үйлчилгээг аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүст хүргэн ажилласан байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …