Германууд “Сочи-2014”-т Ванкуверийн амжилтаа давтахаар төлөвлөжээ

620268f1-5168-4ce4-b268-be3516020175-460x276Германы олимпийн төрлийн спорт холбоодын ерөнхий захирал Михаэль Феспер “Ванкувер 2010”-аас 30 медаль авсан амжилтаа давтах төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ. Тэрбээр “Хэдийгээр бид эхний хоёр өдөр хошой алтан медаль хүртсэн ч багийн дүнгээр эхний гуравт орно гэж хэлэхэд эрт байна. Учир нь олимпийн наадмын тэмцээн болгон маш шир үүн өрсөлдөөнтэй болж байгаа” хэмээсэн юм. Германчууд өвлийн олимпод багийн дүнгээр эхний гурван байрнаас бараг буудаггүй бөгөөд “Лиллехаммер 1994”-т хоёр, “Нагано 1998”-т нэг, “Солт-Лейк 2002”- т хоёр, “Турин 2006”-д нэг, “Ванкувер 2010”-т хоёрдугаар байр эзэлсэн билээ.

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …