Махны үнэ 60 төгрөгөөр хямдарлаа

imagesҮндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд болон Улаанбаатар хотын сарын инфляци энэ оны эхний сард 1.7 хувьтай гарахад өрхийн хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг махны үнэ 6.6-9.3 хувиар өссөнтэй холбоотой юм. Учир нь энэ оны нэгдүгээр сард махны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 15.5-71.9 хувиар буурсан байна. Харин хоёрдугаар сар гарснаас хойш эхний долоо хоногт махны үнэ 0.1-2 хувиар буурсан байна.

Тодруулбал, одоогийн байдлаар хонины ястай махны үнэ 0.7 хувиар буурч, нэг кг нь дунджаар 7365 төгрөг, үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар хямдарч 7450 төгрөг болсон байна. Түүнчлэн сар шинийн баярын өмнө нэг кг нь 9900 төгрөг байсан үхрийн цул мах баярын дараа 60 төгрөгөөр хямдарч, 9840 төгрөг болжээ.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …