Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнэ

32_4f34c9d023e5b172bd7a468fd0b24d0a4016c20fНийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэл дэх томоохон хүнсний зах худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнийн танилцуулга. 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар.

Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7320 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8280 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуу-лахад 1.0 хувиар буюу 85 төгрөгөөр, үхрийн цул мах 1.3 хувиар буюу 125 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ 7 хоногийн ажиглал-таар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 45 төгрөгөөр, хонины цул мах 0.7 хувиар буюу 50 төгрөгөөр буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ: 2014 оны 2-р сарын 2-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 1050-1300 төгрөг, 1-р зэргийнх 700-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1000-аас 1100 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 750 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо: 2014 оны 2-р сарын 2-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад манжин 1.9 хувиар буюу 30 төгрөгөөр өсч, харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байлаа.

index

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …