Мөсөн баримлын олон улсын наадамд Монгол барималч түрүүлжээ

  Финланд улсын нийслэл Хельсинк хотын амьтны хүрээлэнгийн 125 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан мөсөн баримлын олон улсын наадамд дэлхийн шилдэг 30 барималч цас, мөсний гайхамшгийг үзүүлэн өрсөлдөхөд монгол барималч Д.Лхагвадорж “Самба” нэртэй бүтээлээрээ түрүүлжээ.

Ан амьтныг хайрлан хамгаалах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уралдаан эдүгээ 10 дахь хавартайгаа золгож байгаа бөгөөд уран бүтээлчид 30 мянган кг мөс ашиглан мөсөн амьтны ертөнц босгосон гэнэ.  Д.Лхагвадорж өнгөрсөн жилийн энэхүү наадамд түрүүлж байсан бөгөөд 2012 онд Хельсинкт болсон элсэн баримлын олон улсын наадамд “Шувууны үүр” бүтээлээрээ дэд байрт шалгарч байжээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …