С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо хийнэ

6bd4gkdkc3k5tuv47rcbl43c58С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Түүний Монголд мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын 21. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болно.

Дуучин маань нэгэн ярилцлагынхаа үеэр “Төрсөн өдрөөрөө юу авмаар байна хэмээн хүмүүс асуух юм. Үзэгч фэнүүд минь тоглолтонд ирэхдээ монгол үндэсний сайхан дээлээ өмсөөд ирэхэд л надад том бэлэг болно шүү дээ” гэжээ. Та бүхэн түүний төрсөн өдрийн тоглолтонд үндэсний дээлээрээ гоёж хайртай дуучиндаа төрсөн өдрийн бэлэг барьж болох нь ээ.

Д.Ялгуун

index

Санал болгох мэдээ

Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлана

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр …