“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар С.Цэлмэгийг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захиралаар С.Цэлмэг томилогджээ. Тус компанийн дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд тэрээр өдгөө “Оюутолгойн” ХХК-ийн Монголын талыг хариуцсан ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажиллаж байгаа юм.

С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын ажлаа хүлээж авсан байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нь 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг  гүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2004-2005 онд Байгаль орчны зөвлөх үйлчилгээ, усны барилгын “Экос” ХХК-д захирлаар ажиллаж байжээ.

Мөн  2005-2006 онд JICA-Улаанбаатар хотын хогны менежментийн төсөлд судалгааны багийн ахлагч, 2006-2007 онд АХБ-Орон нутгуудын нийтийн ахуйг сайжруулах 2-р үе төсөлд хуурай хог хаягдал, байгаль орчин хариуцсан дотоодын зөвлөх, 2007-2010 онд Зам тээвэр, аялал, жуулчлалын яам, ЭЗХАГ-т мэргэжилтэн, 2007-2010 АЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2012 онд Хан-Уул дүүргийн  ИХТөлөөлөгч, Байгаль орчны байнгын хорооны дарга, 2008 он хүртэл Байгаль орчин, усны барилга байгууламжийн “Шинчи баян” ХХК-д захирал,  2012 оноос одоог хүртэл  Хан-Уул дүүргийн ИХТ-өөр тус тус ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …