Цахим хурлаар ирэх саруудад хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа

Сар бүрийн эхний 7 хоногийн Лхагва гариг бүр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудынхаа удирдлагуудтай цахим хэлбэрээр хурал хийж, үүрэг чиглэлээ өгч хэвшсэн. 2014 оны анхны цахим хурлаа 01 сарын 05-нд хийлээ. Манай аймгаас аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, хэлтэс тасгийн дарга удирдлагууд оролцсон бөгөөд Ерөнхий сайдын зүгээс 2 сард, 3 сард зохион байгуулж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Тухайлбал 2 сард аймгуудын авто замын хаягжилт, ТӨК-иудын эзэнжүүлэлт, эмийн бодлогын асуудалд анхаарах, тоон гарын үсгийн нээлт хийх, хөдөлмөр эрхлэлтийн цахим ТҮК, Худалдан авах ажиллагааны цахим дэлгүүр нээх зэргийн ажлыг төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …