Хүрлээгийн “Эргэлзээ”-г үргэлжлүүлдэг юм уу? Угаасаа эргэлзээд болдоггүй ээ… Уншихдаа яг Хүрлээгийн дуу хоолойгоор сонсож байгаа мэт сэтгэж уншина шүү, тэгэхгүй бол инээдэмгүй болчихно. Хүрлээгийн ярьдагтай улам адил болгох гэж “-чихсан” нөхцөлийг “-цан” болгосон шүү, уучлаарай…
…Би ер нь амьдралд их эргэлзээд байдаг болчиж. Би өөрийгөө ингээд л бодоход миний сэтгэл санаа өөдрөг ч юм шиг, стрессэнд орчихсон ч юм шиг.
Бүхэл бүтэн яамны стратегийн газрын даргын ярихыг сонслоо. Уран зохиолын хичээлийг хасцан ч юм шиг, харин ч бүр нэмцэн ч юм шиг.
Улаанбаатар хотын угаараар амьсгалахаар ихэсцэн ч юм шиг, мэдээгээр сонсохоор эрүүл мэндэд сайн болцон ч юм шиг.
Тэгээд л цагаан сараар бөхөө харах юм. Өнөө хэд маань барилдаад байгаа ч юм шиг, зодолдоод байгаа ч юм шиг.
Зодгоо тайлахаараа хууль тогтоох дээд байгууллагын маань гишүүд болохыг нь бодохоор уур ч хүрэх шиг, хайр ч хүрэх шиг.
Парламентийн маань нэг гишүүн хүнд хутгалуулцан ч юм шиг, өөрөө дүрцэн ч юм шиг.
Олимп эхлээд л сайхан байна. Оросууд нь тэгсэн үнэхээр манай ах ч юм шиг, биш ч юм шиг.
Манай тамирчдын хувцас адгийн муухай нь ч юм шиг, аль эсвэл бүр шилдгийн шилдэг нь ч юм шиг.
ТВ үзнэ ээ, тэр чигээрээ Монгол ч юм шиг, Солонгос ч юм шиг.
Сувгаа солиодхонгуут гадаад мэдээ, кино гараад ирнэ, орчуулаад байгаа ч юм шиг, оршуулаад байгаа ч юм шиг.
Малайз, Филиппинд хүүхдүүд сургахаар явууллаа л гэнэ, оюутан төгсгөөд ч байгаа юм шиг, ор хөнжлийн ажилтан бэлдээд ч байгаа юм шиг.
Гэртээ орж ирээд сонин гарчиглахлаар үнэн ч юм шиг, үлгэр ч юм шиг.
Тэр нэг алга болсон гэх хүү байна. Амьтанд баригдаад зарц болцон ч юм шиг, ажил сураад хүмүүжцэн ч юм шиг.
Өөдөөс ирж яваа залууг харахад эрэгтэй ч юм шиг, нарийхан өмдийг нь харахаар эмэгтэй ч юм шиг.
Энэ үнэтэй үнэтэй жиип унаад явж байгаа Монголчуудыг харахлаар Монгол орон мандан бадраад ч байгаа юм шиг, гэр хороолол руу өнгийхөд балран доройтоод ч байгаа юм шиг…
Ийм л нэг их эргэлздэг этгээд болчхоод байна даа.
Myagmar Saruul erdene