Австрали-Монголын бизнес зөвлөл байгуулагдлаа

Австрали-Монголын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдсанаа Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв.

ТУЗ-ын даргаар дэлхийд Австралидаа нэр хүнд бүхий “Минтер Эллисон” компанийн Олон улсын салбар хариуцсан захирал Марк Грийн сонгогдсон байна.

Сүүлийн жилүүдэд Австрали Улсаас Монголд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж буй бөгөөд Улаанбаатарт эдүгээ тус улсын 30 гаруй компани төлөөлөгчийн газраа байгуулан, Австралийн 170 гаруй жижиг, дунд компани Монголтой холбогдсон үйл ажиллагаа явуулж байна.

Австралид суугаа Монголын ЭСЯ-ны зүгээс тус зөвлөлийг байгуулах санал, санаачлагыг дэмжин ажилласан бөгөөд тус зөвлөлөөс ойрын хугацаанд Монголд бизнес хийх боломжийг таниулсан хэд хэдэн арга хэмжээг Австралид зохион  байгуулахаар төлөвлөсөн байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …