Цэвэр усны шугам дээр барилга барьсан эрхмүүд

767c8617db858159bigлогоДархан-Уул аймгийн За­хирагчийн албаныхан үе үе зөвшөөрөлгүй газар барьсан авто граш, дэлгүүр, ТҮЦ, барилга байгууламжийг хүч хэрэглэн нурааж бай­гаа­гаа хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бахархалтай нь арга­гүй харуулдаг билээ. Гэтэл үнэхээр аймгийн Захи­рагчийн албаныхан хууль зөрчиж нийтийн эзэмшлийн газар дур мэдэн барилга ба­риад байгаа иргэдэд “төрийн төмөр нүүр”-ийг мэдрүүлж байна уу гэвэл үгүй юм. Аймгийн Газрын алба, аймаг, сумын үе үеийн Засаг дарга нар шинэ, хуучин Дарханы аль ашигтай гэсэн байрлал, хороолол доторх хоосон газар, байруудын бу­лан бүрийг өөрсдийн та­нил тал, хамаатан садан, хө­рөн­гө мөнгөтэй хүмүүст эзэм­шүүлчихсэн.

Үүний нэг жишээг дор дурьдъя. Дархан сумын наймду­гаар багийн XVII микро хорооллын 13 дугаар байр­ны зүүн хойд талын буланд дөрвөн давхар зочид буудал барих эрх олгожээ. Энэхүү албан ёсны барилга барих зөвшөөрлийг нийтийн эзэмш­лийн талбай, инженерийн шугам сүлжээн дээр олгосон аж.

Газрын алба, аймаг, сумын Засаг дарга нарын “Хотын ерөнхий төлөвлөлт, зураг төсөлд ороогүй бүсэд газар олголт хийхгүй” гэдэг нь худлаа болж ам, ажил хоёр нь хэрхэн зөрдгийг тодорхой харуулж байна.

Газрын албаны баруун урд талд 50 метрийн зайд баригдсан энэ зочид буудлыг өдөр болгон Газрын албаны мэргэжилтнүүд харж хууль, дүрэм, журмыг үл тоож инженерийн шугам сүлжээн дээр баригдсан гэдгийг мэ­дэхийн дээдээр мэдэж л байгаа.

Аймаг, сумын Засаг дарга нар газар эзэмших, барилга барих зөвшөөрлийг нь олгосон болохоор хэлээ хазаад дуугүй явдаг тэд хэрэв эрх мэдэл, хөрөнгө, мөнгөгүй нэгэн иргэн энэ газарт барилга барьсан бол бөөн сүр дуулиан болох нь тодорхой. Захирагчийн ал­­­ба­ныхан шүүх, цагдаа, газрын алба, мэргэжлийн хя­налтын албаныхан, тел­е­виз, радиогийн сэтгүүлч­дийг авч ирээд туйлын ихээр сүржигнэж шоудана.

Гэтэл одоо инженерийн шугам сүлжээг хааж баар, зочид буудал барьчихаад байхад нөгөө сүржин Захи­рагчийн албаныхан “Албан ёсны зөвшөөрөлтэй юм билээ” хэмээн хөшүүн зан гар­гаад хөдлөх дургүй суу­гаад байгаа.

Хүүхдийн тоглоомын тал­­­­бай, инже­нерийн шугам сүлжээн дээр дэлгүүр, баар, зочид буудал, авто граш барьсан явдлыг эсэргүүцэн гомдол гаргасан Микро хорооллын иргэдэд аймгийн ИТХ-д наймдугаар багаас сонгогдсон аймгийн орлогч Г.Баянмөнх, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, За­хирагчийн албаны дарга Д.Батжаргал, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар тодорхой хариулт өгөөгүйн сацуу тэдний үгийг ёстой л “тэмээ туйлаад тэнгээ эв­дэх биш” гэсэн аятай нэг чи­хээ­рээ оруулаад нөгөө чихээ­рээ гаргаж сууна.

Мөн тус буудлын хажуу дахь хүүхдийн тоглоомын талбай дээр дэлгүүр ба­ригдаад 20 гаруй жилийн нүүр үзээд байгаа. Эдгээр газруудад зөвшөөрөл ол­госон Газрын алба, аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгч нарт хатуу чанд хариуцлага тооцох цаг болсоныг Дарханчууд хэлж, анхааруулж байна.

Жирийн иргэний барилга, авто граш болон хашааг трак­тороор дайраад нураадаг хэрнээ албан тушаалтнуудын хууль зөрчиж бариулсан ба­рилга байгууламжийг Захи­рагчийн албаныхан “Хууль ёсны зөвшөөрөлтэй” хэмээн хамгаалаад байгаад иргэд ихэд дургүйцэж, хуулиас давсан эрх мэдэл, албан тушаалын цаана авлига, хээл хахууль нуугдаж бай­гааг илчлэн ярилцаж байна. Уг нь Монгол Улсын хууль хэнийг ч алагчилж үзэлгүй, иргэн бүрт тэгш үйлчлэх ёстой шүү дээ. Иймд эрхэм Ерөнхий сайд танд Дарханчуудын хүсэлтийг болгоож, аймаг, сумын эр­хэм дарга нарт хариуцлага тооцож, иргэдийг эрүүл аюулгүй, орчинд аж төрх нөхцөлөөр хангаж өгөөч гэсэн иргэдийн хүсэлтийг уламжилж байна.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …