Улаанбаатарын утаа ургийн хөгжилд хэрхэн нөлөөлж буйг Канад эрдэмтэн судална

indexУлаанбаатарын агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлий дэх урагт ямар нөлөө үзүүлдгийг Канадын “Simon Fraser” Их Сургуулийн профессор Райн Аллен ажиглалт хийн судлахаар болжээ. Жирэмслэлтийн эхэн үедээ байгаа хэд хэдэн эмэгтэйчүүдийг сонгож ажиглалт хийхээр болсон байна. Профессор Райн Аллен өнгөрсөн онд уг судалгаагаа эхлүүлсэн бол энэ оны зургаан сард судалгааныхаа үр дүнг нэгтгэн гаргахаар ажиллаж байгаа юм.

   Уг судалгаагаар агаарын бохирдол нь хэвлий дэхь урагт сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байгааг гаргажээ. Өсөлт бойжилт нь хэвийн хэмжээндээ хүрэхгүй хүүхэд төрж байгаа нь агаарын бохирдолтой шууд холбоотой учраас нарийвчлан судлах шаардлагатай аж. Агаарын бохирдол болон тамхины утаанаас болоод ураг согогтой хөгжих эсвэл жин багатай төрөх нь хожим олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг байна. Жин багатай төрсөн хүүхдүүд чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлал их байдаг байна.

Эх сурвалж: Монголын хөдөө сонин

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …