Б.Бямбадорж өнөөдөр Сочид уралдана

4a9cb99b50173f09bigОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн олимпд оролцож буй Монгол Улсын цаначин Б.Бямбадорж өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-нд Улаанбаатарын цагаар  18.00 цагт гараанаас гарна.

Тамирчин Б.Бямбадоржийн хувьд Сочигийн олимпод эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд өрсөлдөнө. Тэрбээр Олон улсын цанын холбооны /FIS/ 174.56 оноогоор оролцохоор болжээ.

Өчигдөр манай тамирчин Ч.Отгонцэцэг эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд уралдан 70 дугаар байрт орсон юм.

Д.Амар

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …