Хорт хавдар үүсэх эрсдэлээс сэргийлэхэд нөлөөлдөг 7 алхамыг та бүхэнд танилцуулж байна

1-р алхам:  Тамхи бүү хэрэглэ.

Бүх төрлийн тамхи нь таныг хорт хавдраар өвдөх аюултай байдалд хүргэдэг. Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, тамхи татдаг хүний дэргэд байхаас зайлсхийгээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь таныг уушгиний хорт хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлэх болно.

2-р алхам:  Эрүүл хоол хүнс хэрэглэ.

  • Ургамлын гаралтай хоол хүнс идэж хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Мөн ургамлын гаралтай бусад төрлийн хүнс болох амуу тариа хэрэглэх нь нэн тустай. Жимс, хүнсний ногоо зэргийг хоолондоо нэмүү хэрэглэснээр та жингээ хасаж хянах боломжтой болно. Өдөрт 400 граммаас доошгүй жимс, ногоо хэрэглэ. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь таны бүдүүн гэдэс, улаан хоолой, уушги болон гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг. .
  • Таргалалтыг хязгаарла. Өөхгүй, тослог багатай махан бүтээгдэхүүн хэрэглэнэ үү. Өөх тос ихтэй хоол нь илчлэг ихтэй байдаг бөгөөд энэ нь таргалж илүүдэл жинтэй болох, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.
  • Спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохируулж хэрэглэ. Та согтууруулах ундааг удаан хугацаанд байнга хэрэглэснээс шалтгаалан ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.

3-р алхам:Идэвхтэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жинтэй бай.

Хөдөлгөөн дасгал хийж хэвийн жингээ хадгалах нь хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна. 

4-р алхам: Нарны туяанаас хамгаалаарай  

Нарны туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны хорт хавдар нь түгээмэл бөгөөд сэргийлэх боломжтой хорт хавдрын нэг юм.

  • Нарны туяа хамгийн их тусах үеэс болгоомжил. Нарны хэт улаан туяаны тусах оргил цаг нь өглөөнөөс 10 оройны 4 цагийн хооронд байдаг. Энэ хооронд наранд байх хугацаагаа багасга.
  • Сүүдэрт бай. Нягт нэхсэн даавуун хувцас өмсөж, толгой болон чихээ халхалж чадахуйц өргөн хүрээтэй малгай өмс.
  • Сайн нарны халхавч хэрэглэ.

5-р алхам: Дархлаажуулалтанд хамрагдаарай.

  • Дархлаажуулалт хийлгэснээр тодорхой хорт хавдраас сэргийлж болно.
  • • В Гепатит. В Гепатит нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулаарай.
  • • Хүний папиллома вирус /HPV/. HPV нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар халдварладаг вирус юм. HPV-ийн төрлийн вирусаас болж үүсдэг хорт хавдраас сэргийлдэг вакцин байдаг. Энд 10-14 насны охидыг хамруулсанаар ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

6-р алхам: Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийгээрэй.

Бэлгийн замаар халдварладаг вирусуудад дараах вирусууд багтдаг. Үүнд:

  • HPV. /хүний папиллома вирус/ нь умайн хүзүүний хорт хавдартай хамгийн их холбоотой байдаг. Олон бэлгийн хавьтагчтай байна, төдий хэмжээгээр та, HPV-ийн халдвар авах магадлалтай байна.
  • В ба С Гепатит. Элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Эдгээр халдваруудын аль аль нь халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй багаж, зүүг хэрэглэх зэргээр дамжин халдварладаг.

7-р алхам: Үзлэг, шинжилгээнд хамрагдаарай.

Эрүүл мэндээ магадлуулж жил бүр үзлэг, шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдрыг эрт илрүүлж амжилттай эмчлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Хэрвээ ямар нэг өөрчлөлтийг мэдэрвэл эмчид заавал үзүүлээрэй.
Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …