Мисс Б.Бадамцэцэг, А.Алтаншагай: Бид хоёр бие биендээ анхны харцаар л дурласан

Хайрын баяр тохиож байгаа энэ өдөр нандин булангийн минь зочноор 2010 оны тэргүүн мисс болон түүний хайртай залуу А.Алтаншагай нар оролцож байна.

– Хайрыг юу гэж боддог вэ? Хайрын тухай бодлоосоо хуваалцаач.

Б.Бадамцэцэг: Хайр гэдэг үгийг сонсохоор л дулаахан дотно сонсогддог. Миний хувьд ч гэсэн хайр гэдэг үг маань маш их үнэ цэнэтэй. Хайр бид хоёрын хувьд итгэл дээр тогтдог гэж боддог. Би хайрыг хамгийн том итгэл л гэж хэлнэ.

А.Алтаншагай: Бие биенийгээ халамжлах хайрлах гэдэг зүйл итгэх итгэл гэж том юмнаас гарч ирдэг байх. Итгэж байж хүнийг хайрлана, ойлгоно, цаашлаад амьдрах гээд бүх зүйл л итгэлээс гарч ирдэг юм болов уу гэж боддог.

Бие биенийгээ анх харсан тэр үеийг дурсаач… Тухайн үед юу хийж байв. Танилцах гэж хөглөж байв уу. Хосуудын анх танилцаж байсан тэр мөч санаанаас нь гардаггүй гэдэг. Та хоёрын түүхийг сонирхвол…/дэлгэрэнгүй хариулаарай/

Б.Бадамцэцэг: Бид хоёр эхлээд найзууд байсан. Шагайгийн найзтай манай найз танилцах гээд нэг тоглоомын газар анх харж байлаа. Маш дулаахан, дотно… Би их сайн санадаг юм. Тэр үед шаргал өнгийн өмдтэй, миний дуртай загварын саарал пиджак өмссөн их гоё залуу. Тэр үед бид нар найзуудаараа зам цэвэрлэдэг хүмүүст аарц тарааж байсан юм. Машиныхаа толинд харахад аймаар их зантай муухай хараад л, би ийм их зантай юм байхдаа гэж бодоод нэг их тоогоогүй. Тэрнээс хойш хоёр найз маань уулзах бүрд нь бид хоёр ч бас тааралддаг болсон. Шагай маань маш олон сайхан найзуудтай. Найзууд нь ч гэсэн маш их хүндэлдэг. Найзуудтай нь нэг өвөл Зайсанд цасаар байлдаж тоглоход нэг мэдэхэд бид хоёр яагаад ч юм нэг тал болчихсон. Тэгээд л нэг нэгэндээ цас бэлдэж өгөөд тоглоод , намайг орхиж явангуут нь би уурлаад л. Удалгүй дотноссон. Бид хоёрт гоё гоё дурсамжууд их байдаг.

– Анх бие биедээ хайртайгаа яаж мэдэрч байсан сайхан үеэ дурсаач. Бас бие биедээ хайраа хэрхэн илэрхийлж байв. Сайхан дурсамж байгаадаа.

Б.Бадамцэцэг: Миний хувьд их эргэлзэж байсан. Анх харсанаас хойш их бодогддог болсон. Уулзах бүрт л улам дотно санагдаад өшөө илүү энэ хүнийг мэдэхийг хүсэж байлаа. Тэр үед надад их хүндхэн үе байсан. Ээжийн маань бие өвдсөн, хэвлэл мэдээлэлээр янз бүрийн хүмүүстэй явалддаг гээд, дээр нь танай сайтад нүцгэн зурагаа авахуулсан гээд маш их яриа болж байсан болохоор тэрнийг маань ойлгохгүй болов уу гээд л… Бас өөрөө бодоод байгаа хэрнээ зай бариад л байсан. “Намайг ойлгохгүй биз дээ, бодож болохгүй шүү цэг тавиарай Бадамцэцэгээ” гээд л өөрөө өөртөө хэлдэг байлаа. Тэгээд болохгүй юм, болдоггүй юм байна лээ. Нэг л өдөр уулзахгүй бол санаад. Зүгээр найзууд гэдэг ч үг хаяад өдөр болгон орж цахим хуудсыг нь шалгаад л. Одоо бодоход их инээдтэй байжээ. Гэхдээ би яг тэр үед хайртай болсон гэж хэлж бол чадахгүй. Яагаад гэхээр анх харсан цагаасаа хойш нэг их сонин орон зай үүссэн. Анхны харцаар л дурласан байх.


А.Алтаншагай:
  Анх би найзуудтайгаа тоглож байхад манай найзтай уулзах гэж байгаа гээд хоёр охин л эргэлдээд байсан. /инээв/… үргэлжлэлийг энд дарж уншина уу!

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …