Нийслэл рүү ордог бүс нутгуудад 24 цагийн пост ажиллаж байна

indexСүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Түвшинширээ, Баяндэлгэр, Хэнтий аймгийн Галшар сумын нэгдүгээр багийн нутаг Дунд булгийн эх, мөн Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 24 цагаар нийслэл рүү ордог бүс нутгуудад пост гарган ажиллаж байна.

Энэ онд дүүргийн хэмээнд нийт 42.577 толгой мал тоологдсон. Өнөөдрийн байдлаар 10, 11, 23, 20, 28, 21,17 дүгээр хороодын мал бүхий өрхийн малын 70 орчим хувийг нь шүлхий өвчнөөс  урьдчилан сэргийлэх тандалтад хамруулаад байгаа аж. Одоогоор эдгээр малаас шүлхий өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Дашрамд дурдахад, өчигдрийн 18 цагт авсан мэдээллээр, нийт гурван аймгийн есөн суманд 6622 толгой мал өвчилснөөс 522 үхрийг зориудаар устгажээ. Харин голомтод байгаа нийт 303.735 толгой малыг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцинд хамруулаад байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …