Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурлаа

Шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр буурсан гэх сайхан мэдээг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн нар дуулгалаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нөөц, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллаж байгаа нь Уул уурхайн сайд болоод Газрын тосны газрынханы ажлын үр дүн сайн байгаагийн нэг үзүүлэлт хэмээн онцлов.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Монгол Улс зах зээлийн үнээс өндөр хилийн үнээр шатахуунаа худалдан авдаг, бөөн, жижиглэн хамааралгүйгээр татварын хөнгөлөлт олгосон, нөөц хангалттай бус байдалтай байсан.
Шинэчлэлийн Засгийн газраас бөөний худалдааны шатахууныг татвартай болгох, шатахууны худалдаа эрхлэгчдийн жижиглэнгээр борлуулж буй шатахуун худалдан авах, үнийг тогтворжуулах зориулж хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, шатахууны нөөц 20 хоног байсныг нэмэгдүүлж 60 хоногийн нөөцтэй болгох, шатахуун нийлүүлэгч гадны компаниудын тоог нэмэгдүүлж өрсөлдөөнийг бий болгох, шатахуун импортлох, борлуулах бодлогыг нэгдсэн бодлогоор явуулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Монгол тосоор хийсэн шатахуун “Монгол 93” худалдаанд гараад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нийт 8000 гаруй тонн Mонгол-93 шатахуун борлуулагдаад байгаагаас үзэхэд борлуулалт сайн байна. /Хэрэглэгчид сэтгэл ханамжтай байна/ “Монгол 93” анх Улаанбаатар хотод 26 цэгээр борлуулагдаж байсан бол өнөөдөр хөдөө орон нутгаар нийт 46 цэгээр борлуулагдах боллоо.

Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамнаас барьж байгаа нэг цонхны бодлогын үр дүнд гол нийлүүлэгч ОХУ, мөн БНХАУ-ийн компаниудтай олон улсын жишгээр түүхий газрын тосны үнэнд суурилсан томьёоллоор тооцсон үнээр шатахууныг худалдан авах асуудлыг тавьж, тохиролцоонд хүрсэн. Энэ ажлын үр дүнд энэ 6 сард бид шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах боломж нөхцөл бүрдэж, холбогдох тооцоо судалгааны дүнд шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулж чадлаа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …