Өнөөдөр аргын тооллын 2014 оны хоёрдугаар сарын 15. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 16. Их морь одтой, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Хянуур байх өдөр. Энэ өдөр хайр дурлалын, гэр бүлийн, түншийн харилцаанд таагүй. Өөрийгөө илэрхийлэхэд тохиромжгүй. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүсч магад. Үдээс хойш хүүхдүүддээ анхаарал тавь. Тэдэнд спортын аюултай төрлүүдээр хичээллэх бсломж бүү олго.
Үхрийн орд (4/20-5/20): Гэрээсээ гарахаасаа өмнө зарцуулах цагаа тооцож үзээрэй. Үхрийн ордны эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхдог зүйлсэд зориулж их хэмжээний мөнгө төлөх хэрэгтэй болж магадгүй. Хэрэв таны хүүхдүүддээ зарцуулах зардал гэр бүлийн тань бусад гишүүдийн чөлөөт цагаараа хийдэг зүйлсийг хязгаарлах бол хүүхэдтэйгээ харилцан тохиролцох гээд үзээрэй.
Ихрийн орд (5/21-6/21): Идэвхитэй өдөр. Амралт зугаалга, хобби, бусад уулзалт зэрэг нь эрсдэл дагуулж мэднэ. Гэвч хүүхдүүдтэйгээ харьцаагаа сайжруулж, хайртайгаа ойлголцолд хүрч, олон нийтийн үйл ажиллагаанд оролцож, танилын хүрээгээ тэлэх нь зүйтэй. Төсөөлөн бодох чадвар болон урлагийн мэдрэмж чинь сэргээгдэх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Хянуур өдөр. Өдрийн эхний хагасыг гэртээ өнгөрөөх ч үдээс хойш маш завгүй байж уулзалт хуралд очно. Тооцооны төлбөрөө хэн нэгнээс авах, тохирсны дагуу хязгаар тогтоох нь магадгүй чамд боломжгүй юм. Нээлттэй харилцаа холбоогоо хадгалах бол бусад чухал хүмүүстэй харьцах зангилаа бэхжинэ.
Арслангийн орд (7/23-8/22): Хамаатан садан, найз нөхөддөө анхаарлаа хандуул. Шинэ ажил тань хүндрэлтэй байвал хуучин ажлаараа оролд. Ирээдүйнхээ хөгжил цэцэглэлтийг товлож бодох хэрэгтэй. Өөрийн бодол мэдрэхүй, үйлдлийг хянаж үзээрэй. Учир нь та хувь заяаны гэнэтийн эргэлтэнд бэлэн байх ёстой.
Охины орд (8/23-9/22): Тав тухтай өдөр. Өнөөдөр гэртээ байхын тав тухыг мэдрэх бөгөөд гэртээ өдрийн туршид л ганцаараа байх нь. Хосууд улам дотносож сэтгэлийн ханамж авах болно. Та хоёр өөр ямар ч татлаа түтлээгүй яг л өөрсдийнхөө дуртай зугаа цэнгэлийн фантазад байх болно. Радио сонсон, гэр орныхоо ажлыг хийх нь таныг сүүлийн үеийн мэдээллүүдээс хоцроохгүй байх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Хуурмаг өдөр. Бусадтай уулзан ярилцах нь таны урамыг хугалах болно. Тантай ойр байгаа хүмүүс танд үнэнээ хэлж байгаа эсэхэд анхаарлаа хандуул. Бодит байдлыг харах чадвараа өөрийн хүсэл тачаалаас болж бүү төөрөгдүүл. Бизнесийн хамтрагч, эхнэр нөхөр болон ойр дотныхоо хүмүүстэй харилцахдаа болгоомжтой бай. Эрүүл мэнддээ анхаарал тавьж дархлааныхаа системийг сайжруул халдварт өвчин тусч магадгүй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Өнөөдөр үйл явдлын гадаад тал бус дотоод талыг олж харна. Бат бус харьцаа бүрмөсен тасарна. Та хүмүүсийн мөн чанарыг танина. Дур булаам байдал чинь нэмэгдсэнээр сайхан явж байсан зам дээр чинь саад гарч ирнэ. Ихэнх нь амьдралын нөхцлөө сайнаар өөрчилж чадна. Өнөөдөр хэнтэй ч ярилцах гэсний хэрэггүй. Одоогийн ажлаа тайван хий, эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ оройг амарч өнгөрөө.
Нумын орд (11/22-12/21): Үр дүнтэй өдөр. Таны эрүүл мэнд, үйлчилгээний үүд хаалганд таван гараг давхцаж байгаа тул хийх ёстой үүрэг даалгавраа гүйцэтгэж, зорилтуудаа гүйцээх нь чухал. Эрүүл мэнддээ анхаар. Муу бодлыг удаан битгий бод. Санаа зовнил нь өвчнийг тань хүндрүүлнэ үү гэхээс сайжруулахгүй. Таны нийгмийн амьдрал ар гэрийн асуудлаас болоод хоёрдугаарт тавигдана.
Матрын орд (12/22-1/19): Хялбар өдөр. Тайван байж өглөөг амарч өнгөрүүл. Хэрвээ та хүүхдүүдтэй бол тэднийгээ кинонд явуулж өөртөө хэдэн цаг ч болтугай гаргаж аваарай. Хэрвээ танд угааж цэвэрлэх ажил зугаатай санагдвал түүнийгээ хий гэхдээ гэрийн ажил хүнд мэт санагдаж байвал бүү хийгээрэй. Хүн бүр гэртээ ирж өөр өөрсдийнхөө үүрэгт ажлыг авахыг хүлээ ингэснээр таны ажил хамаагүй хялбар болох болно.
Хумхын орд (1/20-2/18): Болгоомжлох өдөр. Өдрийн ихэнхийг завгүй өнгөрөөнө. Дур сонирхол татах романтик хүн нь таныг муу зүйлд аваачих магадлалтай. Хэрвээ та ypт хугацаанд үргэлжлэх харилцааг хүсч байвал нарийн шалгуур ашигла. Хэн нэгэн онцгой хүнд та гайхалтай сэтгэгдлийг төрүүлэх болно.
Загасны орд (2/19-3/20) Зөрчилтэй өдөр. Өдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Үдээс хойш хадмуудтайгаа муудалцах магадлалтай. Тэдэнтэйгээ дипломат байдлаар харьц. Тэгвэл нөхөрсөг хэвийн харьцаа эргэн ирнэ. Бүх харилцаандаа буруутай үйлдэл гаргахгүйг хичээ. Нийгмийн хэв журмыг бүү зөрч.