Сайхан харцтай болох аргууд

29dcd3e67c8f606fb626e04e3c8da600_3572Хүн төрөлхтний хамгийн чухал эрхтнүүдийн нэг бол маргаангүй нүд билээ. Нүдээ хайрлан хамгаалах нь маш чухал. Бүсгүйчүүд бид заримдаа хэтэрхий их ажилтайгаасаа болоод өөрөө өөртөө олигтой ч санаа тавьж чадахгүй байх үе цөөнгүй. Салон, массажны газар орж чадалгүй явсаар бүтэн сар, 2 сар, 3 сар болох нь ч элбэг билээ. Иймд ажилтай завгүй үед өөртөө ердөө л 10с 20 минут зарцуулаад сайхан харцтай болж нүдээ арчлах хялбархан гэрийн аргуудыг өнөөдөр бид танд танилцуулж байна. Туршаад үзээрэй.
Урт сормуустай болох хялбар арга.
Нүүр цэвэрлэдэг хөвөн дээр  оливын тос бага зэрэг дусаагаад сормуусны угаас эхлүүлэн үзүүр хүртэл нь зөөлөн арчиж өгөх хэрэгтэй. Хүчтэй үрж арчихаас болгоомжлоорой учир нь нүдний ойролцоох арьс маш эмзэг байдаг  мөн нүд улааж загатнах аюултай. Орой болгон орондоо орхынхоо өмнө оливын тосоо сормуусандаа түрхэхээ мартаж болохгүй шүү. Хэрвээ өдөр алгасалгүй арьчилж чадвар та гайхалтай урт сормуустай болох болно.
Ядарсан нүднээсээ сэргээх арга.
Үүнд 2 аяга ус бас нэг атга давс л хэрэгтэй. Хоёр аяга усаа халуун гал дээр тавина. Буцалж эхэлхэд нь атга давсаа хийж сайтар хутгахад хангалттай. Ингээд хутгасныхаа дараа давстай усаа сэрүүхэн газар тавьж хөргөөнө. Тийм ч их хөргөж болохгүй шүү, чамд таатай байхаар бүлээхэн болох үед нь авж нүдээ ээлжлэн шавьшаарай. Дараа нь буцалсан цэвэрхэн бүлээн усаар дахин угаагаад хуурай алчуураар зөөлөн дарж арчаарай. Ингээд нүд чинь сэргээд л явчихна.
Нүдний доодох зовхины өнгийг сэргээх.
Энд ердөө 2 аяга ус л байхад хангалттай. Усаа буцалж байхад нь дотор нь ногоон цай хийнэ. Хангалттай буцалсан үед нь цайгаа галаас холдуулж буцлахаа болиход нь 2 халбага давс хийнэ. Нүүрний хөвөн цайндаа хийж үлдээгээд хөрөхийг нь хүлээнэ. Бага зэрэг бүлээсхэд нь мушгиж аваад нүдээ бүхэлд нь  хааж норгосон хөвөнгөө нүдэн дээрээ тавиад 15-20 минут байлгана.  Дараа нь нүдээ хатаахдаа болгоомжтой хүрээрэй учир нь нүдний эргэн тойрондох арьс маш зөөлөн маш мэдрэмтгий болсон байх болно.
Хавдаж бүлцийсэн нүдийг  яах вэ?
Хавдаж бүлцийсэн нүдний хавдарыг буулгах хамгийн энгийн хялбар агуудын нэг бол сүү юм. Хөргөгчнөөс дөнгөж гаргаж ирсэн хүйтэн сүүнд 2 нүүр цэвэрлэгч хөвөн хийж норгоно. Зөөлөн мушгиж ,нүдээ бүтэн хааж 10-15 минут  нүдэн дээрээ байлгахад л хангалттай. Амвдрал арай өөрөөр харагдахгүй байна гэж үү?
index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …