Аргын тоололын 2 сарын 17-ны ням гараг, билгийн тоололын хаврын тэргүүн улаан сар сарын шинийн 17-ны адьяа гараг. Төмөр суудалтай, 7 улаан мэнгэтэй, арвидахын барилдлагатай шарь морь өдөр. Өдрийн наран 07:57 цагт мандаж, 18:15 цагт жаргана.
Тухайн өдөр Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.