Амралтын зоог: Соусаар амталсан гахайн шарсан мах

fire-bigОрц:

– Гахайн хүзүүний мах 350гр
– Бөөрөнхий сонгино 50гр
-Ургамлын тос 50гр
– Агшаасан будаа
– Элсэн чихэр 10гр
– Амтлагч, давс, хар перец, соус
(чавганы байж болно)
– Цардуул сармис

Хийх арга: 

Гахайн хүзүүний махыг нимгэн хавтгай хэрчээд саванд хийж дээрээс нь давс, нунтаг хар перец, крахмал (цардуул), сармис зэргийг хийж сайтар холино. Арилгаж цэвэрлэсэн сонгиныг сармис хэлбэртэй хэрчинэ.
Саванд цуу хятад байж болно соус, элсэн чихэр хийж соусаа найруулна. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад дээр нь хэрчсэн сонгиноо хийж хуураад, хольж бэлтгэсэн махаа нэмж зөөлөн галаар хоёр минут хуурна. Хуурсан махан дээр бэлтгэсэн соуснаасаа хийж 2-3 минут орчим хуурч бэлэн болгоно.
Тавганд агшаасан будаагаа хийж дээр нь амталсан махаа тавьж олгоно. Төрөл бүрийн ногооны хачир цагаан луувангийн кимчитэй идвэл зохимжтой.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …