Гадаад худалдааны алдагдал 13.6 дахин буурсан байна

498622014 оны нэгдүгээр сард Монгол Улсын гадаад худалдааны алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 дахин буурсан нь хэрэглээний импорт буурсантай холбоотой байна.Монгол Улсын импортын үнийн дүнд голлох жин дардаг автобензин, дизелийн түлш, ачааны автомашины импорт буурсан нь нийт импортын 32.3 хувийн бууралтад нөлөөлсөн байна.

Монгол Улс өнгөрсөн 2013 оны эхний сард 57.3 сая ам.долларын автобензин, 129 сая ам.долларын дизелийн түлш, 19 сая ам.долларын үнийн дүн бүхий ачааны автомашин импортолж байсан бол энэ оны эхний сард эдгээр гурван бүтээгдэхүүний импортын дүн бараг гурав дахин буурч, 70 сая ам.доллар болсон байна.

Автобензин болон дизелийн түлшний импорт буурсан нь нэг талаас дотоодын газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай байсантай холбоотой аж. Нөгөө талаас уул уурхайн салбарын өсөлт саарсантай холбоотойгоор дизелийн түлш болон ачааны автомашины импорт буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Үүнээс гадна дотоодын голлох хэрэглээний бүтээгдэхүүн болох гурил, тахиа шувууны мах, ногоон цай, маргарины импорт үнийн дүнгийн хувьд ч бууралттай байлаа. Нөгөө талаас экспортын бүтцэд нүүрсний импортын биет хэмжээ болон үнийн дүнгийн хувьд бууралттай байсныг алт, зэс, самнасан ноолуурын экспортоор нөхсөн учраас худалдааны алдагдал нь буурчээ. 

Д.Бинди

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …