1. Би бол энгийн л эхнэр хүн . Бид гэрлэсний дараа олон удаа буулт хийх үе тохиолдож байсан. Яг үнэн хэрэг дээрээ буулт хийдэгггүй эхнэр гэж байхгүй л болов уу ?
2. Бид оройн хоол идэх үедээ хэзээ ч улс төрийн талаар ярилцдаггүй. Миний нөхөр дэлхийг өөрчилж байгаа нь надад чухал ч гэсэн, үүнээс илүү чухал зүйл бол миний охидууд улс төрчтэй биш аавтайгаа байгаагаа мэдрэх явдал юм. Ажлын сэдэв гэрт хориотой !
3. Хэрэв танд амралт хэрэгтэй бол халуун усанд ороод хар шоколад идээрэй. Би ингэж алжаалаа тайлдаг.
4. Би өнөөдөр маш тохилог шоронд амьдарч байгаа мэт санагддаг. Надад олон эрх, боломж байдаг ч түүнийгээ дагаад олон хариуцлага, хязгаарлалт ирдэг.
5. Инээд – бидний гэрлэлтийг улам бэхжүүлж байдаг. Бид гэрлээд олон жилийг ардаа орхисон ч одоо болтол бие биенээ шоолж тоглодог хэвээрээ л байдаг шүү.
6. Би фитнесийг үзэн яддаг. Би сонин сэтгүүлд зургаа авхуулдаг учраас л спортоор хичээллэдэг. Гэхдээ зарим үед спортоор хичээллэхэд сэтгэл болон биеийн маш их таашаал авдгаа хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй .
7. Би өсвөр насны охидуудтай ээж. Бүх эцэг эхчүүд энэ үе ямар хэцүү гэдгийг мэдэх байх. Гэхдээ зөвхөн сөрөг талаас нь харж ,хандаад байвал та “Хэцүүхэн л хүүхэдтэй” болно. Ямарваа нэг муу зүйлээс болгоомжилж хүүхдээ цагдахын оронд хүүхэддээ үлгэр дууриалал үзүүлж , цааш өсөн дэвжихэд нь туслах хэрэгтэй.
8. Хэн нэгнийг өмссөн хувцас аль эсвэл банкин дахь мөнгөний тоогоор нь дүгнэх хэрэггүй. Анхны сэтгэгдлээр хүнийг бишрэх нь гайхалтай боловч зарим үед хэсэг цаг хугацаа өнгөрсний дараа тэр хүндлэл бишрэл салхи мэт арчигдан алга болох үе хүртэл тохиолддог юм билээ.
9. Би спортыг сурган хүмүүжүүлэх сайн аргуудын нэг гэж боддог. Спортоор хичээллэснээр хүний өөртөө итгэх итгэл сайжрахаас гадна, тэмцэх чадварыг дээшлүүлдэг. Унасан ч дахин босч ирэх нь их чухал шүү. Хэрэв та охинтой бол охидоо спортоор хичээллүүлээрэй, ингэснээр таны охид өөртөө итгэлтэй сайхан бүсгүй болох нь дамжиггүй.
10. Унтахдаа битгий ам зөрж байгаарай. Энэ бол бат бөх гэрлэлтийн хамгийн чухал дүрэм. Барак их ажилтай, гэртээ оройтож ирнэ гэвэл би тайван л унтаад өгдөг. Хосууд л болсон хойно муудалцахгүй байна гэж юу байхав , гэхдээ бид бие биедээ удаан хугацаагаар туниж гомдоггүй. Бас хааяа бусад эмэгтэйчүүдийн адил нөхөр минь надад хайргүй болчихсон юм шиг санагдах үе байдаг. Энэ тухайгаа нөхөртөө хэлэх үед нөхөр минь тун ч сайн намайг тайвшруулж миний бодол буруу болохыг ойлгуулдаг юм.
11. Өөрт таалагдсан хувцасаа л өмсөөрэй. Хэрэв та өөртөө таалагдаж байвал бусдад ч мөн адил таалагдах болно. Гэхдээ бүх хүмүүсд 100 хувь таалагдана гэдэг боломжгүй зүйл шүү дээ.
12. Би стресстэй тулалдаж чаддаггүй нэгэн. Би ихэнх асуудлыг өөр дээрээ гүнзгий тусгаж авдаг. Харин миний нөхөр Барак маш хэцүү нөхцөл байдалд ч тайван байж чаддаг. Бүх зүйл сайхан болно гэсэн түүний өөртөө итгэлтэй байдал намайг тайвшруулж чаддаг ганц зүйл юм.
13. Тиймээ, гэрлэлт гэдэг бол том ажил. Зөвхөн гэрлэлт гэхгүй хэрэв та хосоо олсон бол энэ ч мөн том ажил. Та 2-н амьдралд хямралын үе тохиолдсон бол битгий хүндээр тусгаж аваарай. Энэ бол зүгээр л хосуудын туулах ёстой урт замын нэг хэсэг юм шүү дээ.
14. Сайхан эмэгтэй байх гэдэг нь хэзээ ч том хөх, нарийхан бэлхүүсээр хэмжигдэхгүй. Сайхан эмэгтэй байхын тулд зүгээр л өөрийгөө хайрла. Спортоор хичээллэж, эрүүл хооллоход л болоод явчихна.
15. Би бас хааяа сахилгагүйтэх дуртай шүү. Спорт машинаар хотоор давхиж аль эсвэл өндөр тавцангаас үсэрч чадах нас минь аль хэдийнээ өнгөрсөн учир би зүгээр л хайртай байсан чёлкоо тайрчихсан.