“Харанга”-ын Лхагваа шинэ цомгийн баяраа хийнэ

4uj6q1ubedt92oeft050jc2u8jМонголын рок, попын домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог хэвлэлтээс ирэхэд цөөхөн хоног үлджээ. Тэрбээр энэ сарын 19-нд “Blue sky tower”-ын  “Diamond ball” танхимд 10:30-д шинэ цомог, тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийхээр товлолоо.

 Сонирхуулахад тэрбээр шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд “Монгол ээж” тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр болжээ. “Монгол ээж” цомог нь дуучин Х.Лхагвасүрэнгийн тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” зэрэг дөрвөн цомогтоо бие даасан уран бүтээлээсээ түүвэрлэн гаргасан юм.

index

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …