Төрийн өмчийн хороог сан болгох Ажлын хэсэг байгуулагджээ

toriin_onchin_horooЕрөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд Төрийн өмчийн хороог сан болгохоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагджээ.

Төрийн өмчийн хороо нь төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компанийн үйл ажиллагааг хянаж, чиглүүлдэг бөгөөд тус хороог төрийн өмчит компаниудыг зохистой удирдаж чаддаггүй, төрийн компаниудыг шахааны бизнесийн үүр уурхай болгосон гэсэн хэл ам байнга гардаг юм. Тиймээс Төрийн өмчийн хороог сан болгож, төрийн өмчит компаниудыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах нь зүйтэй хэмээн үзжээ.

Төрийн өмчит компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэлбэрээр хувьчлах юм байна.

index

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …