Монгол инженерийн бүтээсэн компьютер Японд шуугиулж байна

Монгол хүний оюун ухаан, монгол инженерийн бүтээл дэлхийн энд хүрснийг илтгэж, А.Алтанбилэг гэх монгол залуугийн зохион бүтээсэн тусгай зориулалтын компьютерийг Японд өргөн ашиглаж эхэлсэн тухай мэдээлэл арлын орноос ирлээ.

Үйлдвэр, тоног төхөөрөмж гэх мэт найдвартай болоод зогсолтгүй ажиллагаа шаарддаг системийг удирдахад зориулагдсан “Lic-Z” хэмээх компьютерийг, мэргэжлийнхний хэллэгээр бол дизайныг нь Японы KSJ компанийн захиалгаар боловсруулж, программ болон техник хангамжийг нь зохион бүтээсэн аж.

Тодруулбал, үүнийг энгийн компьютер бус тусгай зориулалтын сервер компьютерт ашиглах юм байна. Өдгөө түүний бүтээсэн компьютерийг Японы “Тоёо Нэцү Когёо” компани үйлдвэр, албан газрын дулааныг хуваарилах, системийг удирдах үндсэн компьютерээр ашиглаж буй бөгөөд цаашид тогтвортой нийлүүлэх гэрээтэйгээр ажиллаж эхэлжээ.

Түүнчлэн энэхүү компьютерийг төрөл бүрийн системүүдэд тохируулан, процессорыг нь программчлах боломжтой гэнэ. Тиймээс тэрбээр өдгөө доргилт болон газар хөдлөлт хэмжих систем зохиож буй бөгөөд маш олон мэдрэгчээс өгөгдлийг хурдтай дамжуулах боломж олгох эл системдээ энэхүү “Lic-Z” компьютерийг мастер компьютер болгон ашиглаж буйг энд тодотгоё…дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …