Турк улсын Стамбул хотноо Олимп, Дэлхийн аварга Туркын алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит эрэгтэй чөлөөт тамирчдын тэмцээн 2-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, 57 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Гацуурт Олимп клубын бөх Батболдын Номин түрүүлж, 65 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Алдар спорт хорооны бөх МУГТ Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртэв. 65 кг-ын жингийн ангилалд Куба улсад төрсөн ч Итали улсын нэрийн өмнөөс барилддаг Франк Чамизо түрүүлсэн бөгөөд Чамизо 2010 оны бөхийн төрлүүдийн ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн 55 кг-ын жингийн ангилалд барилдаж, хүрэл медаль хүртэж байсан юм
Харин 74 кг-ын жингийн ангилалд 2012 онд Англи улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан Олимпийн их наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн 74 кг-ын жингийн ангилалд түрүүлсэн Жордан Барроуз зодоглож, хүрэл медаль хүртсэн ба Барроуз гуравдугаар тойрогт тэмцээний аварга бөх болох Ник Мараблд ялагдсан байна. Өнөөдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, тэмцээн өндөрлөнө
ЯШАР ДОГУГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН – 2014-2-15
57 кг
1. Батболдын Номин (Монгол)
2. Фумитака Моришита (Япон)
3. Сезер Акгуль (Турк)
3. Юки Такахаси (Япон)
65 кг
1. Франк Чамизо (Итали)
2. Магомед Муслимов (Азербайжан)
3. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
3. Мустафа Кайа (Турк)
74 кг
1. Ник Марабл (АНУ)
2. Мортеза Резаи (Иран)
3. Жордан Барроуз (АНУ)
3. Сонер Демирташ (Турк)
97 кг
1. Хетаг Газюмов (Азербайжан)
2. Али Бончеоглу (Турк)
3. Ибрагим Болукбаши (Турк)
3. Роман Бакиров (Азербайжан)
Тэмцээний сүүлийн өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдсан бөгөөд 61 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Хилчин СПОРТ хорооны тамирчин Э.Ням-Очир мөнгөн медаль хүртэв. Ням-Очир хагас шигшээ барилдаанд Азербайжанчуудын гол найдлага тавьж байсан тамирчдын нэг болох Ахмед Гварзатиловыг 7:1 харьцаатай ялсан ч шигшээ барилдаанд АНУ-ын бөх Жимми Кеннедид ялагджээ. Харин ОХУ-ын харьяа БН ДАГЕСТАН улсын өнгөрсөн сарын шилдэг бөхөөр шалгарсан РАШИД САДУЛАЕВ 86 кг-ын жингийн ангилалд түрүүлж, бэлтгэл сайтай байгаагаа дахин харуулсан ба Алигаджи Гамидгаджиев (86 кг), Исраил Касумов (70 кг), Рустам Ампар (61 кг) зэрэг Дагестан улсын бусад бөхчүүд тааруухан амжилттай оролцлоо
ЯШАР ДОГУГИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН – 2014-2-16
61 кг
1. Джимми Кеннеди (АНУ)
2. Э.Ням-Очир (Монгол)
3. Муршид Муталимов (ОХУ)
3. Ахмед Гварзатилов (Азербайжан)
70 кг
1. Якуп Гор (Турк)
2. Эмин Азизов (Азербайжан)
3. Пейман Ярахмади (Иран)
3. Мустафа Куйчу (Турк)
86 кг
1. Рашид Садулаев (ОХУ)
2. Фил Кедди (АНУ)
3. Мохаммад Эбрахими (Иран)
3. Алиреза Каримачи (Иран)
125 кг
1. Таха Акгуль (Турк)
2. Камей Госеми (Иран)
3. Доминик Брэдли (АНУ)
3. Деде Юнус Эмре (Турк)
С.Болдгэрэл МЧБХ