Өнөөдөр “13 ОРД ба ЦЭЦЭГС” үзэсгэлэн дэлгэгдэнэ

Уран бүтээлч Э.Мягмардоржийн “13 ОРД ба ЦЭЦЭГС” үзэсгэлэнгийн нээлт Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр болно.

Уран бүтээлч анх өөрийн охиныхоо ордны цэцгийг зурсан үеэс ордны тухай судалгаагаа эхэлжээ. Тухайн хүний ордны нийтлэг шинж чанар орд бүрт ээлтэй цэцэг хоёрын хоорондын ялгаа ижил төсөөтэй байдлыг судлан бүтээлээ туурвижээ.

Тэрээр үзэсгэлэнгийнхээ бүтээлийг зурах үедээ  тухайн ордонд тохирсон аязыг сонгож сонсон цэцэг бүрийн онцлогийг бодож зуржээ. Цэцэгсийн онцлог, гадаад үзэмж, өнгө аяс бүр тухайн ордны хүний зан чанартай илүү төсөөтэй байгааг ажиглаад тухайн ордны нэгэн танилыг илүү их мэдэрч танин мэддэг хэмээн зураач уран бүтээлээсээ ажигласан нь бас нэгэн дүрслэх урлагийн хүн судлалын нэгэн судалгааны тулгуур буй мэт.

Түүний уран бүтээлч хүний аливаа зүйлсийг ажиглан, бүтээлч сэтгэлгээгээр хандах хандлагаар эрдэмтдийн хүлээн зөвшөөрдөг ба зөвшөөрдөггүй 13 дахь орд ба могойн ордны цэцгийг зурсныг та энэхүү үзэсгэлэнгээс үзэж болно.

Хугацаа: 2014 оны 02-р сарын 18-02.23-ны хооронд “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэнэ.

Харилцах утас: 89806021, 88773410

index

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …