Гурилын үнэ 50-200 төгрөгөөр хямдарчээ

5f47e2905caed9a9big-150x150 Өнгөрсөн оны 10 дугаар сараас тасралтгүй өсч бай­сан гурилын үнэ буурах төлөвтэй байна. Тодруулбал “Алтан та­риа” ХХК дээд зэрэг­лэлийн гурилынхаа үнийг 50-200 төгрөгөөр буюу 6-14 хувиар хямдруулан худалдаж эхэл­жээ.Шинэч­лэгдсэн үнээр 25 кг-ын савлагаатай дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил нэг кг нь 1200 төгрөг, дээд гурил 870 төгрөг болж байгаа аж. Мөн 50 кг-ын савлагаатай нэгдүгээр гурилын үнийг  610 төгрөгт барьж байгаа нь энэ төрлийн гурилын зах зээл дэх хамгийн хямд үнэ болж байна. Дээд зэрэглэлийн гурилын үнийг ийн буулгах болсон нь гол өрсөлдөгч болох Орос гурилын үнэ хямдарч байгаатай холбоотой аж.

Ийнхүү дотоодын гу­рилын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн томоохон компанийн нэг болох “Алтан тариа” компани үнээр өр­сөлдөх тактик баримталж байгаа нь бусад компаниудын хувьд ч бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулах нөхцөл бүрдэж байна.

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …