Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ алба 125 хүний бүрэлдэхүүнтэй байна

11437Мөрдөх албаны тухай хууль хараахан батлагдаагүй байгаа ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна.

Энэ алба байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, мөнгө угаах зэрэг олон зохион байгуулалттай гэмт бүлэглэл, хэрэгтнүүдтэй тэмцэж ажиллах чиг үүрэгтэй байх ажээ.

Өнгөрсөн хугацаанд тус газрын даргаар Мөрдөн байцаах  газрын дарга, хурандаа  Ц.Батсүх, тус газрын бүрэлдэхүүн болох Эрүүгийн  цагдаагийн газрын даргаар хурандаа Н.Ууганбаяр,  Мөрдөх газрын даргаар хурандаа х.Доржсүрэн нарыг тус тус томилоод байгаа. Мөн Эрүүгийн цагдаагийн газрын  Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар хошууч О.Амарсанаа, Байгаль хамгаалах  журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар дэд хурандаа Э.Халиунбаярыг томилжээ. Үүнээс гадна Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа Д.Энхтөр, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар Н.Батзориг нарыг тус тус томилсон гэнэ. Эдгээр шинэ албан тушаалтнууд Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй ч эрүүгийн цагдаагийн болон мөрдөн байцаах албаныхан үүрэгт ажлаа хүлээн авч, үүргээ биелүүлэх юм байна.

index

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …