Өнөөдөр ерөнхий сайд асан Д.Содном залуучуудтай уулзалт ярилцлага хийнэ

edc755848484885ab6dbc20ebcb647d638650823Ерөнхий сайд асан Думаагийн Содном залуучуудтай уулзалт ярилцлага хийнэ

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, нэрт эдийн засагч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байсан   Думаагийн Содном энэ сарын 19-ны өдөр буюу өнөөдөр 18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Хутагтын нутгийн залуустай уулзах уулзалт” хийх гэж байна.

Уг уулзалтыг Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн залуучуудын холбоо зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд оролцох хүсэлтэй хэн бүхэн ирж болох юм байна.

МЗХ-ны дэргэдэх салбар холбоодуудаас нутаг нутгийн алдартнуудтай хийх уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд урьд нь Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУ-ын Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, МУГЖ Ц.Түвшинжаргал зэрэг алдартнууд оролцож байжээ.

index

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг өнөөдөр Засгийн газрын …