Гавьяат жүжигчин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тоглолт хоёрдугаар сарын 21, 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт болно.
Тоглолтод шилдэг 25-30 дуугаа толилуулах бөгөөд “Шуранхай” хамтлаг оролцоно. Тоглолтын тасалбар 9999 төгрөг бөгөөд хариулт нэг төгрөгийг дуучны гарын үсэгтэйгээр, Монгол Улсын мөнгөн тэмдэгт нэг төгрөгийн үнэ цэнийг харуулахаар буцаан олгох аж. 21-ны өдрийн тоглолтын бүх орлогыг бяцхан охинд хандивлахаар болсноо мэдэгдээд байгаа. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт өнгөрсөн сарын 23-нд нэг айлын хоёр бяцхан охин осгосон харамсалтай хэрэг гарсан. Одоогоор гурван настай охины биеийн байдал нь хүндхэн байгаа юм. Тиймээс С.Жавхлан Монгол хүний нэгэндээ сэтгэлийн дэм хайрладаг сайхан зангаар бяцхан охинд туслахаар болжээ.
Цаашид тоглолтын өдөрүүдийг сунгах төлөвтэй байгаа бөгөөд 3-өдрийн тоглолтын билет нь зарагдаж дууссан гэнэ.
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …