Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна

DSC01831Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа ганц төсөл нь Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 50 км авто замын төсөл юм. 88 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг замыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх зарчмаар хэрэгжиж байгаа төсөл аж.

Мөн концессийн гэрээ хийгдсэн нэг төсөл байгаа нь Тэлмэний дулааны цахилгаан станц юм. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 100МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр концессийн гэрээг “Шинэ Азиа Групп” ХХК-тай 2011 онд байгуулсан байна. 183 сая долларын өртөгтэй уг төслийн ажлыг энэ жил эхлүүлнэ хэмээн ЭЗХЯ-наас мэдээлж байна.

Концессийн гэрээ байгуулах хэлэлцээр хийгдэж байгаа хэд хэдэн төсөл байгаа аж. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 997 км олон улсын стандартын хурдны замын төсөл, “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл, Тавдугаар цахилгаан станц төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435 км хүнд даацын авто зам барих төслүүдэд концессийн гэрээ байгуулах хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна.

С.Болд

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …