Бактери сонсох зориулалттай компьютерийн чип бүтээжээ

272478-bacteria Колумбийн Их Сургуулийн судлаачид уг чипийг компьютер болон гар утасны системд тулгуурлан metal-oxide-semiconductor(CMOS) гэх шинэ технологи гарган авсан байна. Энэхүү технологи нь бактерийг сонсох боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Амьд болон амьгүй газар нэгэн бүлэг эсүүд бичил эсийн түвшинд харилцан ойлголцож бүхэл цогц болон өсөж байгааг судалжээ. Хүнд, микроб бактериар халдаж байгаа халдварын 60-80% нь “biofilm” буюу бүлэг эсийнх байдаг хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

   Колумбын Их Суруулийн профессор, судалгааны ахлагч био эмчилгээ болон цахилгааны инженер Кен Шепард: Эдгээр бичил эсийн нэгдлийн бүтцийг нураах нь олон нийтийн эрүүл мэндийг сайжруулж, өвчнөөр халдварлах хувийг багасгах чухал ач холбогдолтой гэв. Энэ гайхалтай шинэ программ CMOS технологи нь бичил эсийн бүрдлийг хэрхэн оршдогийг судлахад  ихээхэн хувь нэмэртэй болно хэмээв.

    Идэвхтэй шилэн хавтан буюу  профессор Кен Шепардын багын хөгжүүлсэн хэлхээний схем нь нянгийн колонийг дэмждэг боловч энэ нь бас өсөн нэмэгдэж буй нянгийн молекулын өөрчлөлтөнд шууд хамаардаг байна. Шинжлэх ухааны салбарт урагш алхсан томоохон алхам болсон энэхүү бүлэг эсүүдийн /biofilms/ харилцааг сонсох боломжтой болж байгаа юм. Мөн эдгээр харилцааг нь тасалсанаар biofilm-ийг нурааж болдог байна.
Эдгээр судалгаа нь цэвэр шинжлэх ухааны үүднээс явагддаг ба энэхүү чипийг цаашдаа эмнэлгийн салбарт болон бүлэг эс болон катетер салбарт эмнэлгийн төхөөрөмжинд ашиглах боломжтой юм. Ийнхүү бактерийн хуваагдлын явцыг хязгаарлахад ашиглаж болох болжээ.

   Одоогийн байдлаар phenazines эсийн харилцааг сонсож байна. Физиологийн үйл ажиллагаа явагдах үед бактерийн эс ялгарч гардаг байна. Эдгээр бактерийн өсөлтийг сонсож судалсанаар шинэ гаргасан чипээр бактерийн хуваагдлыг саатуулж болохоор болжээ. Энэхүү электроник нь биологийн системийн судалгаанд шинэ арга зам гарч ирснийг илэрхийлж байгаа бөгөөд технологи нь биотехнологит болон амьдрах ухаанд цаашид ихээхэн нөлөө үзүүлэх юм.

Орчуулсан Б.Хасар, idoctor.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …