Баваричууд Арсеналыг бөмбөгдөв

2058590_w2Аваргуудын лигийн хасагдах шатны шөвгийн 16 багийн тулаан үргэлжилж  байна. Өнгөрсөн шөнө манай цагаар 03:45-аас Английн “Арсенал” талбай дээрээ Германы “Бавари Мюнхен”-ийг хүлээн авлаа.

Тоглолт эхлээд найм дахь минутад “Арсенал” гоолдох тун дөхөв. Довтолгоог Озиль гүйцэтгэсэн боловч “Бавари”-гийн хаалгач бөмбөгийг аюулгүй болгож чадлаа. Тоглолтын 37 минутад “Арсенал”-ын хаалгач Щенснй Роббены довтолгоон дээр алдаа гаргаж, улаан хуудсаар шагнуулан талбайгаас чөлөөлөгдөв. Үүнээс хойш сэлгээний хаалгач Фабиански тоголсон билээ. “Бавари”-гаас пенальтийг Алаба гүйцэтгэсэн ч цохилт амжилтгүй болсон юм.

Талбай дээр аравуулаа үлдсэн “Арсенал” бөмбөгдүүлж эхэлсэн. Тоглолтын 59 минутад “Бавари”-гийн олон довтолгоо үр дүнд хүрч эхний гоол хаалганд оров. Гоолыг Тони Кроос хаалганд оруулсан ажээ.

“Арсенал” сайн хамгаалж байсан юм. Тэд ахин гоол алдвал байдал хүндрэх учраас амиа тавьж байлаа. Тоглолтын 88 дахь минутад Томас Мюллер “Арсенал”-ын хаалганд гоол оруулж, тооны 2:0 болгон тоглолт өндөрлөв. Одоо “Арсенал”-д айлын талбайгаас хоёр болон түүнээс олон гоолын зөрүүтэй ялалт авах хүндхэн даалгавар хүлээж байна.

“Арсенал”:
Щенсный, Санья, Мертезакерa, Косельни, Гиббс, Уилшир, Озиль, Оксладе-Чемберлен, Фаламини, Касорла, Саного
“Бавари”:
Нойер, Данте, Алькантара, Мартинес, Манжукич, Роббен, Боатенг, Гёце, Лам, Алаба, Кроос

Б.Цогт-Очир

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …