Шастины төв эмнэлэг тархины харвалтын дараах “Хөдөлгөөн заслын кабинет”-тэй боллоо

Шастины төв эмнэлэг тархины харвалтын дараах сэргээн засалтад зориулсан хөдөлгөөн заслын шинэ кабинеттай боллоо.

Тархины харвалтын дараах сэргээн засалтанд эмийн эмчилгээнээс гадна хөдөлгөөн засал хамгийн чухал байдаг. Ийм хөдөлгөөн засал хийх кабинетийг Шастины төв эмнэлэгт ЭМЯ, АИФО Италийн ТББ, Европын Холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах” төслийн хүрээнд тохижуулж өчигдөр буюу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр нээв.

Уг кабинетийг байгуулснаар харвалтын дараах хөдөлгөөний чадвар алдалтыг хурдан сэргээж, өдөр тутмын ахуй амьдралд нь эрт оруулах, амьдралын дадалд эрт сургах зэрэг ач холбогдолтой болж байна. Монгол улсад нийт тархины харвалтын 58 хувь нь 60-аас доош насныхан буюу бусад оронтой харьцуулахад харьцангуй залуу насныханд тохиолдож байна. ДЭМБ-ын статистикийн мэдээгээр жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины харвалтаар өвчилж байгаагаас 10 сая гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж байна.

altalt

Тархины харвалтын дараах сэргээн засалтын үйлчилгээг өвчтөнд ойр, чанартай, хүртээмжтэй үзүүлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх кабинет зайлшгүй хэрэгтэй. Шинээр нээгдэж буй уг кабинетэд нэг дор 5-10 хүн эмчлүүлэх боломжтой бөгөөд ар гэрийнхэн нь хамтдаа сургалтад хамрагдах боломжтой аж. Мөн уг чиглэлээр ажиллаж буй эмч нар сувилагч, резидэнт эмч нарт сургалт явуулах, тэдэнд хамт олонд түшиглэн сэргээн засалтын тухай ойлголтыг эзэмшүүлэхэд ашиглах юм.

alt

alt

alt

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …