Монгол уртын дууг 2222 дууч нэгэн зэрэг эгшиглүүлнэ

urtiin_duu1312482752013-02-01-11-37[www.urlag.mn]2152822312013-06-11-10-20[www.urlag.mn] “Улаанбаатар чуулга”-аас зохион байгуулж буй “Монгол уртын дуу-2222”төслийн хүрээнд Үндэсний их баяр наадамд зориулан ирэх долдугаар сарын 6-нд 2222 дуучин зэрэг дуулна.

Монголын язгуур урлагийн төрлийг өвлүүлэн үлдээх, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болж байгаатай холбогдуулан тус чуулгаас анх удаа 2222 уртын дуучныг  төрт улс байгуулагдсаны 2222 жилийн ойг тохиолдуулан нэгэн зэрэг дуулуулах юм.

Мөн уртын дуу сонирхогчдыг сургалтад хамруулж эхэлжээ. Сургалтаар уртын дууны гарал үүсэл, нутаг нутгийн аялгууны онцлог, тархац, шүлгийн болон ая эгшгийн төрөл зүйл, түүхэн хөгжил, дуулах арга барил, түүхэн уламжлал, орчин үед зааж сургах арга барилд суралцах юм.

Суралцагчид монгол уртын дууны дуулах арга зүй, түүхэн хөгжил, аялгуунуудын харилцан хамаарал, төрөл зүйлийн талаар мэдлэг эзэмшиж 1-6 уртын дуу дуулж сурах аж. Мөн шагай, сур, уртын дууны уухай сурах, эрэгтэй сонсогчид бөх, хурдан морины цол дуудах чадвар эзэмших юм.

Төслийн зөвлөхөөр Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, зохион байгуулагчаар Уртын дууны холбооны гүйцэтгэх захирал МУСТА Л.Баяр-Эрдэнэ нар ажиллаж байгаа бөгөөд СУИС-ийн хүндэт профессор МУГБ Ц.Дэлгэр, МУГЖ Г.Хонгорзул, ҮДБЭЧ-ын уртын дуучин СТА Б.Батмэнд, УБЧ-ын уртын дуучин, СУИС-ийн уртын дууны багш, СТА Б.Батболд нарын энэ цагийн уртын дуучдын төлөөлөл болсон чадварлаг дуучид хичээл зааж байгаа юм.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …